0

Леонардо да Винчи

Хосгүй гэдэг үгний утгыг мэднэ биз дээ. Энэ үгийг тайлбар толинд ижилгүй , дахин давтагдашгүй ганцхан маш ховор гэсэн утгатай гэж бичжээ. Олон зууны өмнө Италийн Флоренц хотод амьдарч байсан хосгүй нэгэн зураачийн бүтээлүүд бидний үед уламжлан иржээ. Тэр бас чулуунд амь хайрладаг шидтэн байлаа. ТЭр одоогийн оньсон ухааны үндэс сууоийг тавьжээ. Тэрээр уран барилгийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулсан бөгөөд амьд биеийн бүтэц , амьдралын онцлогийг судалжээ. Өөрөөр хэлбэл түүний арван хуруу тус бүрт арвин их авъяас билэг байсан гэж хэлж болхоор тэр хүн бол Леонардо да Винчи юм.Тэрээр Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 25 нас хүрэх үедээ уншиж бичиж сурч бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокло нэгэн авъяас билэгтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд бие судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй байсан анатомийн шинжлэх ухаан Леонардогий сонирхолыг гойд татаж байв. Дараа нь анатомийн олон зурлага хийх болжээ. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч А. Вероклогийн дэргэд дахин 5 жил байжээ. Леонардо маш нарийн мэдрэмжтэй , зүргийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар , түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь олонтаа байжээ. Удалгүй Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг бус мөн шинжлэх ухаан , боловсролын салбарт анхаарал хандуулах болов. Тэр маш их хөдөлмөрдөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал байв. Тэрээр бүх юмийг ажиглан түүнийгээ зурж тэмдэглэдэг байв. Ном их уншин , уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санаа бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн зүйл нь асар их боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Тэр бусдаас огт өөр буюу эсрэг чиглэлээр бичдэг , ман бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр , бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласанаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн эцэг гэж нэрдэж болно. 1500-гаад оны үед Францчууд Миланыг эзлэх үеээр Леонардо Флоренцруу буцжээ.Тэрээр аялан явах дуртай , явсан газрынхаа зургийг тоймлон зурдаг байжээ. Тэр алдарт "Мона-Лиза"-г энэ үед л бүтээсэн гэдэг. "Гунигтайхан харж учиртайхан инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг хэвээрээ байна. Леонардо Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийх болов. Тэрээр нисэх талаар мөрөөдөж эхлэв. Тэр шувууд хэрхэн нисдэгийг судалжээ. Мөн хүн болон шувууны биеийг харьцуулан судалж зураг төсөл гаргасан байна. Түүнийх гэгдэх 17 зураг байдаг бөгөөд "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зурагнууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай.
Тэрээр зургаа улам амьд сайн болгохын тулд л анатоми судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч нэгэн байсан гэдэг. Мөн тэр уран барималч байсан ч түүний уран баримлын бүтээлүүд нь өвлөгдөөгүй нь дэндүү харамсалтай. Ердөө 2 бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. 1490 онд тэр Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэгдэг танк , оёдлын машин ,шүхэр , нисдэг тэрэгний зураг төслийг хийж бэлтгэжээ. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөлөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилтэт машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь хүч гэдгийг нотолжээ. 1519 онд агуу их Леонардо да Винчи таалал төгсчээ. Түүний олон загвар төслүүд дуусалгүй үлдсэн байна. Леонардогийн үнэнч туслах , дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болжээ. Гэхдээ түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм хийж бүтээж чаддагийн үлгэр дууриал болж байна. Леонардо шинжлэх ухаанд , тэр дундаа соёл урлаг , механик техникийн шинжлэх ухаанд байнга нээлт хийсээр амьдарчээ. Тэр дүрслэх урлагийг эрдэмтэй хослуулсан агуу их өмч хөрөнгөтэй эзэн байлаа.